ӨМӨЗО-ны иргэн эд өлгийн зүйл хил давуулахыг завджээ
2015-8-4

БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ц.Ёндон гэгч 21 Дарь эх болон  Нархажидын гар бичмэл зэрэг 30 орчим эртний судар, мөнгөн савхтай хийжүү хээгээр чимэглэсэн хэт хутга, цаа бугын эврээр хийсэн гар хийцийн хутгыг хууль бусаар хил давуулахыг завдсан байна.

 

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Б.Бат-Эрдэнэ 2015.07.31-ний өдөр олон улсын галт тэргэнд  шалгалт хийж байх явцдаа үүнийг илрүүлж эртний судар, эд өлгийн зүйлс алдагдахаас сэргийлж чадлаа. 

 

Ц.Ёндон нь гар тээшиндээ мөн XIX зууны үеийн сунадаг гуулин дурангаас гадна мөнгөөр бүрсэн модон тагш, оюу, шүрэн шигтгээтэй эртний мөнгөн бугуйвч, чулуун сийлбэр бар, уран шувууны үүр, байгалийн чулуу авч явж байжээ. Түүнийг Замын-Үүд сум дахь тагнуулын байгууллага саатуулан шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин