Монгол-Хятадын эрчим хүчний салбарынхан хуралдлаа
2015-08-04

Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын II хуралдаан Улаанбаатар хотод боллоо.

 

 

Салбар хуралдааныг Монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ. Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа том чадлын усан цахилгаан станцын талаар баримтлах бодлого, байгалийн хий, газрын тосны салбарын хөгжил, Хятадын байгалийн хий, газрын тосны салбарын талаар санал солилцжээ. 

 

Хуралдааны төгсгөлд Монгол Улс-БНХАУ-ын хоорондын эрчим хүч худалдах, худалдан авах Ерөнхий хэлэлцээрийн талаар Монгол Улсын ЭХЯ-наас тавьж байгаа саналыг танилцууллаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин