Шигшмэл хурдан морьдын уралдаан болно

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санаачлан Хөвсгөл хурд клубтэй хамтран аймагтаа анх удаа шигшмэл хурдан морьдын уралдааныг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Мөрөн суманд зохион байгуулна.
Уралдаанд тус аймгийн сум бүрийн наадмын эхний 10-т хурдалсан морьд оролцох эрхтэй бөгөөд зөвхөн Хөвсгөлийн хурдан хүлгүүд уралдахаараа онцлог гэнэ. Уралдаан Мөрөн сумын хурдан морь барианы газарт болох бөгөөд 6 насны 2500 орчим морьд уралдаж, хүчит бөхчүүдийн барилдаан болох ажээ.
Б. Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ