Цагаан даваанд осол гарчээ

img

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг “Цагаан даваанд” гурван автомашин мөргөлдсөн осол гарчээ.

 

Ослын улмаас 44-.. АРХ улсын дугаартай ачааны автомашинтай, 47-.. УНД улсын дугаартай суудлын автомашин, 93-.. УНӨ улсын дугаартай суудлын автомашин мөргөлдөж ачааны автомашин зам хөндлөн хааж зогссон байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын долоон албан хаагч ажиллаж 47-.. УНД улсын дугаартай суудлын автомашинд зорчиж явсан иргэн М /43 настай, эрэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Архангай тэр давааны зам асар муу зам байна лээ Аймгийн удирдлага ажилаа хийдэггүй юм байна лээ. Машин байтугай явган хүн явахын эрхгүй зам байналээ. орон нутгийн удирдлага ажлын хариуцлага тооцож тэр зам дээр гарсан ослын хохирлыг төлүүлэх хэрэгтэй. Улсын төсвөөс асар их хөрөнгө гаргаад зассан замын арчлалт туйлын муу байгаа нь дарга нарын арчаагүйг харуулж байна.Баруун аймаг явах гол зам тэр тусмаа аймгийн төвийн хажууд байгаа давааны зам тийм байна гэдэг тус аймгийн удирдлаг ажлаа хийхгүй байна гэсэн үг. Тэгээд ч аймгийн төвд байгаа Наран зочид буудлын рестораны үйлчилгээ гэж авах юм байхгүй.Ёстой нэг сөнөсөн галт уулнаасаа дор газар
2015-08-05