Удирдах зөвлөлийн даргаар Т.Бат-Эрдэнийг сонгожээ
2015-08-05 08:14

 

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн анхдугаар хурал боллоо. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 120 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нарыг Паркийн удирдах зөвлөлийн гишүүнээр баталсан.


Анхдугаар хуралдаанаар Удирдах зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийг, Нарийн бичгийн даргаар Паркийн дарга М.Гончигжав нарыг санал нэгтэйгээр баталлаа. Тус паркийн дарга М.Гончигжав нь 2014, 2015 оны нэгдүгээр хагас жил хүртэлх  ажлын явцыг танилцуулав. Дараагийн хурлаар Цэвэрлэх байгууламж, зөвлөх баг байгуулах, хөрөнгө оруулалтын боломжууд, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын санал хүргүүлэх тухай асуудлуудыг бэлтгэн танилцуулах үүрэг өглөө гэжЭмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн паркаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин