Каддафигийн хүүг зоджээ
2015-08-05

Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн хүү Сайф Ал-Ислам Каддафиг цагдаа нар зодож, хэл амаар доромжилж буй бичлэгийг Британийн “Dailymail” сонин сайтдаа байршуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр Триполи хотноо байрлах шоронд хоригдож байгаа юм. Бичлэгт цагдаа нар Сайфийг “Чи бол урвагч”, “Алуурчин”, “Каддафигийн хүүхдүүд Ливид гишгэх газаргүй”, “Баячуудын боол” гэх мэтээр доромжилж, гартаа байгаа төмөр тэлээгээр зодож буй нь бичигджээ.

 

Энэхүү бичлэг нийтэд ил болсны дараа хүний эрхийн байгууллагууд дургүйцлээ илэрхийлж, хоригдолтой зөв болсон харьцахыг уриалсан байна. Каддафигийн хүүг 2011 онд Ливийн Обари тосгоноос баривчилсан юм. Түүнийг аавыгаа Засаг барих үед өрнөсөн Арабын хувьсгалыг хүчээр тарааж, олон хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж, өнгөрсөн долоо хоногт цаазаар авах ял оноосон билээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сайф Ал-Ислам ирэх сарын 15-нд давж заалдахаар төлөвлөж байгаа гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин