Криштиану Роналду: Би хүн бүхэнд таалагдах албагүй

Португалийн шигшээ болон “Реал Мадрид” багийн тоглогч Криштиану Роналду хоёр өдрийн өмнө сэтгүүлчтэй уулзах үеэрээ тун бүдүүлэг зан гаргасан юм. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо “FIFA”-ийн эргэн тойронд болж буй явдлуудын талаар түүнээс асуужээ. Сэтгүүлчид хүссэн хариултаа сонсоогүйгээс гадна доромжлуулсан байна. “CNN” агентлаг “www.cnn.com” сайтдаа Роналдугийн “Би хүн бүхэнд таалагдах албагүй” гэх ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-“FIFA”-д болж буй асуудал олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Энэ асуудалд ямархуу бодолтой байна?
-“FIFA” болон Катарын асуудлаар ярихыг хүсэхгүй байна. Надад энэ асуудал огтхон ч хамааралгүй. Тэд болон та нар чөтгөр рүүгээ тонил. Муу новшнууд. Энэ асуулт миний уурыг хүргэчихлээ.
-“FIFA”-ийн авлига, хээл хахуулийн асуудал талбайд гарахад дарамт учруулж байна уу?
-Та бүхэн намайг шударга байхыг хүсч байна уу. Үнэнийг хэлэхэд, би энэ асуудалд санаа зовохгүй байна. Учир нь миний ажил, миний мэргэжил надад чухал. Клуб маань намайг хамгаалах болно.
-Ямар клуб?
-Би сайн мэдэхгүй байна. Чи тэдэнтэй ярилцаж болно. Би бүх хүнд хариулт өгч чадахгүй.
-Та болон таны багийнхан хувцасны өрөө эсвэл ямар нэгэн газар цуглараад “FIFA”-ийн асуудлаар ярилцдаггүй гэж үү?
-Үнэнийг мэдэхийг хүсч байна уу. Бид утгагүй зүйлийн талаар ярилцдаггүй.
-Энэ тухай огт ярилцаж байгаагүй гэж үү?
-Огт үгүй. Харин бусад зүйлийн талаар дэлгэрэнгүй ярилцдаг. Их зугаатай байдаг.
-Тэгээд юуны талаар ярилцдаг юм бэ?
-Үс засалт, гутал, үнэт эдлэл, эмэгтэйчүүд, дуу хөгжим, загварын тухай ярилцдаг. Хөгжилтэй юм аа. Та нар миний ярьсныг нэг бүрчлэн бичиж байгаа юм уу. /Инээв/
-Та биднийг үл хүндэтгэж, асуусан асуултад дэндүү дутмаг, хүйтэн хариулж байна. Энэхүү ярилцлагын дараа таныг буруутгасан хүмүүс нэмэгдэх вий гэхээс айхгүй байна уу?
-Би бүх хүнд таалагдах албагүй.
-Уншигчдаа хүндэлж буй учир хараалын үгсийг нийтлэхгүй. Гэхдээ та хариулт өгөх болгондоо хараалын үг дагалдуулж байна. Энэ бүхнийг бичиж нийтэлвэл... аймшигтай зүйл болох байх?
-Би санаа зовохгүй байна. Чи тамаас ирсэн юм уу. Энэ хариултаа тайлбарлахыг хүсэхгүй байна.
-2022 онд “FIFA”-ийн дэлхийн цомын төлөөх тэмцээн Катар улсад зохион байгуулагдах болно. Энэ бол чухал тэмцээн?
-/Дунд хуруу/ сэтгүүлчийн үг: Роналду энэхүү асуултад хариулахаас эрс татгалзсан бөгөөд танхимд байсан сэтгүүлчид рүү дунд хуруугаа гаргасан. Энэ бол ёс зүйгүй хэрэг.
-Та өөрийнхөө үйлдлийг зөвтгөхийг хүсч байна уу?
-Новшнуудаа надаас ямар хариулт сонсмоор байна. Чөтгөр гэж. Би энд яах гэж ирэв ээ.
-Бид хэн нэгнийг гутаах гэж оролдсонгүй. Та хөлбөмбөгийн тамирчин. Бид таны ажил мэргэжилтэй холбоотой зүйлсийг асуусан. Яагаад хариулт өгөхөөс татгалзаад байгаа юм бэ?
-Би ингэж ярьж үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэдгээ мэдэж байна. Би “FIFA” болон “FIFA”-ийн удирдлагуудад санаа зовохгүй байна. Надад Катар сонин биш байна. /Дунд хуруугаа гаргав/. Би өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ гээд буруутан болохгүй. Тэгээд ч та нар намайг шүүхгүй. Би бол би. Та нар намайг хөлбөмбөгчин гэх шалтгаанаар “FIFA”-ийн авлигын талаар асуух шаардлагагүй. Би үргэлж үнэнг ярьдаг учир ихэвчлэн буруутдаг. Өнөөдөр ч гэсэн би буруутан боллоо. Одоо зайлцгаа. Дахин намайг шалгааж, амнаас минь үг сонсох шаардлагагүй. Төгсгөлд нь бүгдээрээ чөтгөр рүүгээ тонил. /Роналду ийнхүү хэлснийхээ дараа их ууртайгаар танхимаас гарч явав/
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ