Аж үйлдвэр, худалдааны салбарт хамтарна

Монгол Улс анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийн Япон улстай энэ онд байгуулсан бөгөөд хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Өргөн хүрээний хамтын ажиллагааны эхлэлийг өнгөрсөн зургаадугаар сарл Япон улсад АЖ үйлдвэрийн сайдын хийсэн айлчлал, хоёр улс хоорондын төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, бизнес форумыг зохион байгуулах замаар эхлүүлсэн юм.
Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЕТРО/-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр орон хоорондын аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, эрх зүйн үндсийг бий болгох ажээ.
Санамж бичиг байгуулах ажлын хүрээнд Японы Шизүока мужийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр манай улсад айлчилж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой гэнэ.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ