Хөвсгөлд гурван ихэр хүүхэд мэндэллээ
2015-08-05

Хөвсгөл аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

 

Тодруулбал, тус аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гарагт буюу долоодугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ.

 

Ихэрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дараагийн хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл сайн бойжиж байгаа гэнэ.

Б.Дэжид 

Shuud.mn
Сонин хачин