Их дээд сургуулиудын сургалтын төлбөр ямар байх вэ?
2015-08-05

Жилийн жилд их, дээд сургуулиудын төлбөр тодорхой хувиар нэмэгдсэн байдаг. Уг бичигдээгүй дүрэм өнөө жил зарим сургуулиудад хэрэгжих юм байна.

 

Тодруулбал, 2015-2016 оны хичээлийн жилд МУИС-ийн Удирдах зөвлөл энэ хичээлийн жилд II-V дамжааныхаа сургалтын төлбөрийг инфляцтай уялдуулан, 12 хувиар өсгөхөөр болжээ.  Харин I дамжааны оюутнууд суралцаж буй мэргэжлийн чиглэлээр хамаарч 30-40 хүртэл хувиар нэмсэн байна.

 

Түүнчлэн, МУБИС-ийн сургалтын төлбөр 10-12 хувиар нэмэгдсэн ч сургалтын төлбөр нь 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ.



Харин ХААИС-ийн удирдлага I дамжааныхаа нэг кредитийн төлбөрийг 25, бусад дамжааныхыг 15 хувиар нэмжээ. Долдугаар сарын 8-нд болсон Удирдах зөвлөлийн хурлаараа энэ шийдвэрийг гаргаж, инфляцын түвшинтэй уялдуулсан байна. 



Мөн АШУҮИС-ийнхны хувьд I дамжааныхаа төлбөрийг 45 орчим хувиар нэмжээ. II болон түүнээс дээш дамжааныхны төлбөрийг төдийлэн өөрчлөөгүй аж.  Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө ийн нэмж байгаа бол энэ жил элсэгч цөөхөн байгаагаас хувийн сургуулиуд төлбөрөө бууруулж байгаа аж. 

 


Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин