Бекхэм 40 шивээстэй

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нийт 40 шивээстэй гэнэ. Бекхэм “MailOnline” сэтгүүлийн уншигчдад зориулж, хэдэн шивээстэй болон шивээсүүд нь ямар утга учиртайг тайлбарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн сард охин Харпертаа зориулан эгэм болон далан дээрээ гурван шивээс шинээр хийлгэсэн юм.

 

Бекхэм “Би нас шигээ 40 шивээстэй. Анхны шивээсээ 1997 онд хийлгэсэн. Их өвдсөн ч гэсэн зурган дээр их янзтай гардаг байсан. 2005 онд нийт 25 шивээстэй болчихсон байсан. Их тоо шүү. Миний шивээсүүд бүгд утга учиртай. Нэгд, би Христийн шашинтай учир Есүс Христийн хөргийг хэд хэдэн газраа шивүүлсэн. Мөн хүүхдүүддээ хайртай учир Бруклин, Ромео, Круз, Харперийн нэрийг шивүүлсэн. Эхнэрийн минь нэр гар, бэлхүүс болон бугуйн дээр байдаг. Би зорилгогүйгээр шивээс хийлгэдэггүй. Би шивээсийг ямар нэгэн онцгой үйл явдалдаа зориулж хийлгэдэг. Мөн шивээс миний хобби” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ