Тэйлор 200 саяар хуримаа хийнэ

Кантри дуучин Тэйлор Свифт болон хөгжимчин Калвин Харрис нар ирэх арваннэгдүгээр сард хуримаа хийхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос хуримандаа 200 сая ам.доллар төсөвлөсөн хэмээн ойрын эх сурвалж “TMZ” сайт мэдээлсэн байна.
Тэйлор сүйт бүсгүйн даашинзаа “Versace” брэндийн үүсгэн байгуулагч, ахлах загвар зохион бүтээгч Донателла Версачегаар хийлгэхээр болжээ. Хуримын ёслол Италид болох бол тэд бал сараа Хавайд өнгөрүүлэх гэнэ.
Нью Йорк хотноо байрлах Тэйлорын байшинд хос хамтран амьдарч байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард Харрис найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч тэд батлаагүй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ