Манай тамирчид ой тогтоолтын ААШТ-нд оролцоно
2015-08-05

Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-нд Гонконгт болно.

 

Энэ удаагийн тэмцээнд Монголын Оюун ухааны академийн  20 тамирчин оюун ухаанаа өрсөлдүүлэн уралдах аж. Тэд тус тэмцээний бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх юм.

 

Мөн ирэх есдүгээр сарын 5-нд болох Турк улсад болох түргэн бодолтын тэмцээнд манай 5 тамирчин, есдүгээр сарын 6-нд Ой тогтоолт, чээж бодолтын тэмцээнд 5 тамирчин тус тус оролцоно.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин