Калифорнид онц байдал зарлажээ
2015-08-05

АНУ-ын Калифорни мужийн захирагч хээрийн түймэр гарсантай холбогдуулан онц байдал зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гал түймрийг унтраахаар 10 мянган гаруй гал сөнөөгч ажиллаж байна.

 

Галын аюултай бүс нутгаас ойролцоогоор 19 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Калифорнийн Хээрийн түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч Алиша Херринг ярьжээ. Тэрбээр “Роки хэмээн нэрлэсэн гал түймэр хүчээ авч, 25 мянган га талбайг шатаасан. Мөн 50 орчим айл орон гэрээ галд алдлаа. Одоогоор хохирлыг хэмжээг тогтоогоогүй байна. Калифорни мужид хэдэн долоо хоног бороо ороогүй, ган гачигийн байдалтай байгаа. Тиймээс үүл буудаж, бороо оруулахаар албаныхан ярилцаж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин