Ерөнхийлөгч 6 сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүрүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр өгчээ.
Төрийн тэргүүний өгсөн хариу бичигт “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод 6 сайдыг огцруулах хуулийн төслөө өргөн барих үлдлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ