Үерийн аюулаас сэрэмжил
2015-08-05

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Сөгнөгөр болон Туул гол Алтанбулаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын дагууд 5-10 см тус тус нэмэгдэж, Сөгнөгөр гол үерийн түвшинд хүрсэн байна.

 

Иймд дээр дурьдагсан гол мөрөн болон  голын эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин