Сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2015-08-06

Өнөөдөр УИХ дахь зургаан байнгын хороо хуралдана. 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

 

Ажлын хэсэг байгуулах тухай.

 

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

 

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

 

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

 

5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

 

​6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

 

14.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

 

Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудал;

 

Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

 

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.

 

Жич: Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы нэгдсэн хуралдааны хуваарийг шинэчлэн батална.

Shuud.mn
Сонин хачин