Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй
2015-08-06

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд газар хөдөлжээ. Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс  /У-105099/;Ө-43032// 2015.08.05-ны өдрийн 21:06:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлжээ.

 

Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга Э-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэлээ гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.  

Shuud.mn
Сонин хачин