Зоригт уурхайчдын амьдралаар кино хийжээ
2015-08-06

 

Чили улсын Атакама цөлийн хойд хэсэгт байрлах “Сан Хосе” уурхайн алтны уурхайн гүнд ажиллаж байсан 33 уурхайчин 2010 оны наймдугаар сарын 5-нд 700 метрийн гүнд дарагдсан билээ. Тэднийг аврахын тулд Онцгой байдын 100 гаруй аврагчид ажилласан ч уурхайн гүнээс гаргаж чадаагүй юм. Уурхайчдыг гаргах ажил олон хоног үргэлжилж, осол болсноос 30 өдрийн дараа тэднийг амиа алдсан хэмээн зарлажээ. Азаар уурхайчид үйлдвэрийн ослоор амиа алдаагүй бөгөөд 69 хоногийн дараа уурхайн гүнээс аврагдсан билээ. Тэднийг уурхайн гүнээс гаргаж авахын тулд 600 гаруй инженер, аврах багийн ажилчид, эмч нар аврах ажиллагаанд нэгджээ. Бүх уурхайчид олон хоног нар үзээгүйгээс гадна хоол хүнсний дутагдалд орж, ихэнх нь уушгины хатгаа туссан учир биеийн байдал нь хүнд байжээ.

 

Чилийн эв нэгдлийн баатрууд гэгддэг уурхайчдын бодит амьдралаас сэдэвлэсэн холливуудын “Los 33” кино өчигдөр Чилийн нийслэл Сантъяго хотын төв кино театрт нээлтээ хийсэн тухай “www.desdehollywood.com” мэдээллээ. Осол гарах үед уурхайн багийг ахалж байсан 54 настай Луйс Урзуагийн дүрийг холливуудын нэрт жүжигчин Антонио Бандерас бүтээсэн байна. Киноны нээлтийн үеэр Антонио Бандерас  уурхайчдын ахлагчтай утсаар ярьсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Жүжигчин эр твиттертээ “Та бүхний тэр үеийн зовлон шаналалыг хүмүүст мэдрүүлэхийг хүссэн юм. Та нар Чилийн баатрууд” гэж жиргэжээ. Энэхүү кино 120 минут үргэлжлэх бөгөөд энэ сарын 15-наас АНУ, Их Британи, Австрали, Японы кинотеатруудаар гаргахаар болсон байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mario Casas!!!
2015-08-06