Өмнөговь аймагт газар хөдлөлт болжээ
2015-08-06

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт өчигдөр орой 21 цагийн орчимд газар хөдлөлт болжээ.

 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд энэ сарын 5-нд 21 цаг 06 минутад 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн.

 

Гэхдээ ямар нэгэн хохирол учраагүй байна.  

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин