Ч.Сайханбилэгийн мэдэл дутсан “бүрэн эрх”
2015-08-06

Улс төрийн тохироонд хүрээгүй, эрх мэдлийг бүрэн гартаа аваагүй  үед эвийг хичээж хичээн  зүтгээд ч эдийн засгийн  шийдэлд хүрч чаддаггүйг өнгөрсөн найман сарын хугацаанд бие сэтгэлээрээ мэдэрсэн эрхэм бол  Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг. Түүний эдийн засгийг хямралаас гаргах бодлого өнгөрөн хугацаанд цаасан дээр бууснаас бус амьдралд хэрэгжиж, иргэдийн амжиргаанд  эергээр нөлөөлсөнгүй. Хэрвээ түүний зорьсон, тэмүүлснээр  шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаа  саадгүй хэрэгжсэн бол нааднаж Тавантолгойн төсөл хэрэгжиж, эдийн засагт эерэг нөлөөлөл мэдрэгдсэн байх байлаа. Харамсалтай нь  улстөрийн шантааж, Засгийн газрын өргөн барьсан эдийн засагтай холбоотой томоохон төслүүд, тэр дундаа “Тавантолгой”-г хөдөлгөсөнгүй, гацаав.

 

 

Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын танхимаа бүрдүүлэх,  удирах, шийдвэр гаргах  “бүрэн эрх”-тэй. Гэвч түүнд Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад  улс төрийн мэдлэг бус мэдэл дутлаа.

 

Тиймээс ч өнөөдөр тэрбээр өөрийн бус өрөөлийн шийдвэрээр танхимынхаа 6 сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлүүлэхээр өргөн бариад байна.

 

Ер нь ээлжит бус чуулганы гол зорилго нь АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж,  Засгийн газраас МАН-ын 6 сайдыг огцруулахад чиглэсэн.  Иймээс ч АН-тай байгуулсан гэрээ цуцлагдаж, Засгийн газраас хөөгдөн, эргээд сөрөг хүчний “байрандаа” ирж байгаа МАН-ын бүлэг “АН төрийн дээр гарсан байна. Намынхаа шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ээлжит бус чуулган хуралдууллаа” хэмээн гомдоллож байна.

 

Өнөөдөр нэг нь туньж, нөгөөх нь гомдоллоод байх цаг биш. Ирэх өвөл хатуу ширүүн болохыг байгаль, цаг агаар  анхааруулж байгаа.  Хадлангийн сар дөнгөж эхэлж байгаа энэ үед ургацынхаа  80 орчим хувийг алдах магадлалтай гэсэн  муу мэдээлэл дуулдсан. Гэхдээ  80 биш юм гэхэд 50 орчим хувийг алдах магадлалтайг салбарын сайд  өөрөө хэлсэн. Цаг агаарын ташаа мэдээллээс болсон гэж бусдад буруугаа тохоод ч яах билээ, өнөөдөр.  Одоо бидний өмнө өвлийн бэлтгэлийн нөр их ажил хүлээж байгаа. Ид хадлан тэжээл бэлтгэхээр санхүүжилт татах үед зарим салбар сайдгүйгээс үйл ажиллагаа доголдох нь энүүхэнд. Сайд чөлөөлөгдөж байгаагаас санхүүжилт  гацаж, мөнгөө хүлээсэн зарим газрууд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй мухарддаг. Өнөөдөр  компани, аж ахуйн нэгжүүдийг өөрсдийн хөрөнгөөр ажлаа явуулж бай, сайд томилогдож, засаг, төр жигдэрсний дараагаар санхүүжилтийг нөхөн шилжүүлээд өгье гэж хэлэх эрхгүй Засгийн газарт байхгүй.  Тендэрт шалгарч, төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг өмнөх жилүүдэд өөрсдийн санхүүжилтээр гүйцэтгээд дууссан хэдий ч зарим компаниуд өнөөг хүртэл төрөөс мөнгөө авч чадахгүй байна.Өмнөх Засгийн газрын үед хийсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадаагүй компаниуд өнөөдөр банкны зээлийн өрөнд баригдаж, үйл ажиллагаагаа зогсоох дээрээ тулаад байгаа.

 

МАН-ын 6 сайдыг парламент олонхийн саналаар огцруулж, чөлөөлөх нь тодорхой. Харин  орны сайд нарыг нь шуурхай хэлэлцэн баталж, Засгийн газрын бүрэлдэхүүнээр нь ажиллуулахгүй бол  эрх баригчдыг улстөржсөөр байтал улс орны  ажил ард орхигдох нь.

 

Ургац, хадлан, төмс хүнсний ногоогоо хураан авч бэлтгэхээр хүрз барьсан ажилтнууд байгаа ч машин техник, бензин шатахуунд зарцуулах мөнгө, санхүүгийн асуудлыг шийдэн үзэглэх эрх мэдэлтэн байхгүйгээ хугацаа алдаж, өвлийг өл нимгэн угтах вий дээ. Цаг хугацаа төр, засаг төвхнөхийг хүлээхгүй.

 

6 сайдын орны хүмүүс байтугай шийдлийн Засгийн газрыг огцруулж, шинэ засаг байгуулсан ч олон нийт сонирхоод,  хүсэн хүлээх зүйл  байхгүй. Сонгуулийн жил хаянд тулсан энэ үед иргэд төр засагт бус өөртөө итгэх л үлдээд байгаа.

 

Өнөөдөр өргөн баригдаад байгаа сайд нарыг чөлөөлөх асуудлыг завсарлага авч, хугацаа алдан хойшлуулгүйгээр шуурхай хэлэлцэн  шийдвэрлэх нь энэ парламентын иргэдийн өмнө хүлээсэн үндсэн үүрэг билээ.

 

Харин Ерөнхий сайд намын дарга байх Засгийн газрын тэргүүний шаардлагыг эрх баригч хүчний ҮЗХ хэлэлцэхгүй гэж шийдсэн  бололтой.  Засгийн газрыг огцруулах асуудлыг  хэн нэг гишүүн, аль нэг намын зүгээс өргөн барьж хэлэлцүүлсэн тохиолдолд  “дэмжсэн”  өөрийн гишүүдээ ирэх УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй гэх АН-ын “дүрэм” гарсан байна лээ. Хэрвээ Ч.Сайханбилэгт огцруулахгүй гэвэл Ерөнхий сайдын хүрээнд танхимын сайдуудаа томилох, үйл ажиллагаа явуулж бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь намаас шийдвэр, захиас даалгавараар үүрэгдэлгүй,  мэдлийг нь давхар олгочихоосой.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН бол гутамшигийн туйл юм даа, хамгийн арчаагүй хүмүүс яаж ингэж нэг намд цуглаж чаддаг байна аа, улс орныг бүүр самраад хаячихлаа, тэрийгээ удирдаж байна гэж яриад байхаар нь бүүр уур хүрэх юм
2015-08-07
ganaa:
зэ энхболд гэж атийсан 1 новш бна.
2015-08-06
Зочин:
Өөрийн толгойгүй Сайханбилэг чадахгүй эээ Ерөнхий сайдаа ч хийж чадахгүй жулдсан Сайханбилэгийг юунд өрөвддөг юм Ерөнхий сайдын суудалд шуналтсан Сайханбилэг намын даргын суудлыг З Энхболдод өөрөө өгчихөөд одоо болохоор гонгинож тэнэгтэхийн Алтанхуягийг унагаасан Сайханбилэг өөрөө нэг өдөр хүнд байдалд орно гэдэг нь угаасаа тодорхой байсан
2015-08-06
Vnen:
Saihanbileg Bayartsogt 2.g l ogtsruulah estoi yum bish v MAH yasiim????
2015-08-06
jijgee:
zaa er ni bol erunhii said ihl olon zvil hiij bgaag ene metiin niitlelgvigeer hen ch oilgono. ene hvniig hen ch ym hiigeegvi gej heleh erh bhgvi
2015-08-06
jijgee:
zaa er ni bol erunhii said ihl olon zvil hiij bgaag ene metiin niitlelgvigeer hen ch oilgono. ene hvniig hen ch ym hiigeegvi gej heleh erh bhgvi
2015-08-06
jijgee:
zaa er ni bol erunhii said ihl olon zvil hiij bgaag ene metiin niitlelgvigeer hen ch oilgono. ene hvniig hen ch ym hiigeegvi gej heleh erh bhgvi
2015-08-06
АРДЧИЛСАН НАМЫНХАНААС ЯЛ АСУУНА:
2016 ОН ГЭХЭД ЭДИЙН ЗАСАГ САЙЖРАХГҮЙ УЛС ОРОН ДАМПУУРЧ, АРД ИРГЭД ХАДГАЛАМЖ, ОРЛОГОО АЛДВАЛ АРДЧИЛСАН НАМЫН ҮЗХ-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙГ БОЛООД АРДЧИЛСАН НАМЫН УИХ ДАХЬ ГИШҮҮД, ОДОО БАЙГАА УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ НАРЫГ ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР БАРЬЖ ШОРОНД ХИЙЖ, АМЬ БИЕНЭЭС НЬ ЯЛ АСУУХ ХЭРЭГТЭЙ. ЭД ОДОО БОЛОН 2012 ОНООС ХОЙШИХ БҮХ АЖИЛДАА ХАРИУЦЛАГАА 100 ХҮЛЭЭХ ЁСТОЙ.
2015-08-06
IRGEN:
SAIHANBILEG BI CHADNA L GESER BGAAD SAID BOLSON HAANA BNA UNEN ARCHAAGUI ZALUU YMAA CHDHGUI BSIIM BOL ULS ORNII ERH ASHIG HOISH NI TATAD HUGATSAAVAAD BHIIN BOLILDOO
2015-08-06
000:
Zasagaa ogtsruulahaas uur ajilgui UIH uuruu tarah heregtei bus uu
2015-08-06