Нийслэлд тарваганы мах оруулж ирвэл торгууль ноогдуулна
2015-08-06

Өнгөрсөн онд нийслэл рүү 198 ширхэг  тарвага хууль бусаар тээвэрлэж, зөөвөрлөсөн тохиолдол илэрсэн бол энэ онд 370 ширхэг буюу  хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг НОБГ-ын урьдчилан сэргийлэх асуудал мэргэжилтнүүд онцолж байна.

 

Иймд Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийг 24 цагаар ажиллуулж эхэлжээ.

 

Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-Биокомбинат, Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн долоон шалган бүртгэх товчоонд  шалгалт хийж байна.

 

Шалгалтаар Ховд, Завхан, Архангай, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас тарваганы махыг  түүхий болон  чанаж болгосон хэлбэрээр оруулж ирэхийг завдсан байна. 

Иймд НОБГ-аас мэдээлэл хийж буй нь энэ аж. 

Байгаль орчин яамны сайдын тушаалаар тарвага агнахыг завдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 384 мянган төгрөгөөр торгох, давтан үйлдсэн үед Эрүүгийн арга хэмжээ авах юм.

 

Одоогийн байдлаар манай улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой бөгөөд 8, 9 дүгээр сард тарваган тахлын халдварын идэвхжил өндөр байдаг аж.

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин