Чарлез Терон халдлага үйлдэгчийг буруутгав
2015-08-06

АНУ-ын Теннесси муж дахь “Nashville” кино театрт холливуудын нэрт жүжигчин Чарлез Терон, Том Харди нарын хамтран тоглосон “Mad Max” кино гарч байсан гуравдугаар танхимд 29 настай Эдвард гэх залуу халдлага үйлдсэн билээ. Тэрээр үзэгчид рүү буудаж, гурван хүнийг гэмтээсэн бөгөөд өөрөө цагдаа нарын гарт амиа алдсан юм.

 

Залуу халдлага үйлдэхээр эртнээс төлөвлөж байжээ. Энэхүү халдлагатай холбоотойгоор “Mad Max” киноны гол дүр Чарлез Терон эмгэнэл илэрхийлж, халдлага үйлдэгчийг буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Энэхүү мэдээг хүлээн аваад их харамссан. Буудуулсан хүмүүс хурдан эдгээсэй. Тэр залуу ямар шалтгаанаар халдлага үйлдсэн нь тодорхойгүй ч их буруу зүйл хийлээ. Чи утгагүй зүйл хийснийхээ төлөө 29 насандаа амиа алдлаа. Үнэхээр харамсалтай” гэж жиргэжээ.

 

Халдлага өчигдөр 16.00 цагт гарчээ. Энэхүү халдлагын дараа тус киноны билет худалдан авах хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, хоёрхон цагийн дотор 1.4 сая билет зарагдаж “BOX OFFICE”-ийн аравдугаар байраас долоодугаар байр руу урагшилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин