МОХ ”амь” оржээ
2015-08-06

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манддаг нэг асуудал бол их, дээд сургуулийн сургалтын төлбөр. Эцэг эхчүүдийн толгойны өвчин болж, жилээс жилд нэмэгддэг сургалтын төлбөрийн талаар МОХ-ноос шаардлага гаргажээ. Их, дээд сургуулийн захиргаанд хаягласан шаардлагыг танилцуулж байна.

 

  •  Их дээд сургуулийн удирдлагууд Оюутны сургалтын төлбөрийг нэмэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой танилцуулж оюутан, эцэг эхчүүдэд тайлбарлах

 

  •  Сургалтын төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж буйг өөрийн сургуулийн цахим хуудсанд яаралтай байршуулах

 

  •  1-р курсэд элсэн орж буй оюутан төгсөх курс хүртэлээ хэдэн төгрөгний төлбөр төлөхөө сургуулийн захиргаатай гэрээ байгуулж тогтож хэвших

 

  • Их, Дээд сургуулийн УЗ-дийг дахин яаралтай хуралдуулж сургалтын төлбөрийн асуудлийг дахин хэлэлцэж шийдвэрлэх

 

  •  Сургууль дан ганц оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг энэ "гажиг" тогтолцоог өөрчилж шинэчлэх. Төсөвөө бүрдүүлэх өөр эх үүсвэртэй болох.

 

Харин энэ шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МОХ-ны зүгээс оюутан суралцагчдын хамт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэнэ.

Shuud.mn
Сонин хачин