Ронда ялалтын баяраа тэмдэглэв
2015-08-06 14:57

Энэ долоо хоногийн эхээр Бразилийн Рео де Женейро хотноо “UFC”-ийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга Ронда Роузигийн аваргаа хамгаалах тоглолт болсон билээ. Тэрбээр Бразилийн тулаанч бүсгүй Бета Корреятай тулалдаж эхний үеийн 34 секундэд хүнд цохилтод оруулж, ялалт байгуулсан юм. Тулаанч бүсгүй ялалтын баяраа Бразилд тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ронда Рео хотноо байрлах жүдо бөхийн сургуульд зочилж, ирээдүйн жүдогийн тамирчидтай уулзжээ. Түүнийг сургуульд ирэх үед олон мянган хүн угтан авч, баяр хүргэсэн байна.

 

Тамирчин бүсгүй твиттертээ “Би үнэхээр баяртай байна. Бразилчууд намайг өөрийн улсын тамирчин шигээ баяртайгаар хүлээн авлаа. Энэ бол том жаргал. Би их баяртай байна. Боломж олдвол дахин Бразилд тулааны дэвжээнд гармаар байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин