“МН370” сүйрсэн болохыг баталлаа
2015-08-06

Малайзын зорчигч тээврийн “МН370” онгоц сүйрсэн болохыг тус улсын удирдлагууд мэдэгдэж, 224 зорчигч болон багийн 15 гишүүнийг амиа алдсан болохыг албан ёсоор зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Реюнион арлаас онгоцны далавч, хаалганы хэлтэрхийнүүд олдсон юм. Эдгээр хэлтэрхийнүүдийг Францын Тулуз хот дахь Францын иргэний агаарын тээврийн осол хариуцсан хэлтсийн ажилчид шинжилж, ямар онгоцных болохыг тогтоохоор ажилласан билээ.

 

Шинжээчдийн мэдээлснээр арлаас олдсон хэлтэрхийнүүд 515 өдрийн өмнө сураггүй алга болсон “МН370” онгоцны хэсэг болохыг тогтоолоо гэжээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак “Харамсалтай байна. Бидний эцсийн найдвар үгүй боллоо. Реюнион арлаас олдоод буй хэлтэрхийнүүд “МН370” онгоцных болохыг хоёр улсын хамтарсан шинжээчид баталлаа. Иргэдээ хамгаалж чадаагүйд уучлаарай. Бүгдэд нь эмгэнэл илэрхийлье” гэж хэлсэн байна.

 

Энэхүү онгоцонд Хятадын 142 зорчигч зорчиж явсан бөгөөд Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Бээжин хотноо байрлах Малайзын элчин сайдын яамны өмнө иргэд суулт хийж, мэдээллээ илүү баталгаатай болгохыг шаардсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Францын шинжээчид ирэх долоо хоногт албан ёсны шинжилгээний хариуг олон нийтэд танилцуулахаа амласан гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин