6 сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ
2015-08-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Авлигын хуультай холбож болохгүй. Авлигын асуудал нь тусдаа явах хэрэгтэй учир Х.Болорчулуун гишүүний саналыг дэмжиж байна. Энэ хууль батлагдсанаар хичнээн хэмжээний нуугдсан мөнгө ил гарах вэ?  Түүний асуултад Хуульзүйн сайд Д.Дорлигжав  “Авлигын асуудалд хамрагдсан энэ бүхэн өршөөлд хамрагдахгүй. Энэ заалт тунхаглалын чанартай зүйл” хэмээн хариулахад   “Энэ тунхаглалын чанартай зүйл биш. Баярцогт дансаа мартаад УИХ-ын дэд даргаасаа огцроо биз дээ”  хэмээн тодруулсан юм.

 

“Энэ хуультай цуг өршөөлийн хууль явж байгаа. Үүн дотор авлига, хууль бусаар хөрөнгөжсөн асуудал хаалттай байгаа гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцолсон юм.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар хэнийг ч өршөөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.  Албан тушаалаа урвуулан ашигласан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ.  Өршөөгдөж байна гэдэг нь  хуулийн үг биш. Өршөөлийн хууль хэлэлцэхдээ үүнийг ярих хэрэгтэй. Татвар, аудит, бичиг цаасны хуульд улстөр хийхээ болиоч ээ гэсэн юм.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлж дууслаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг хэлэлцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 6 сайдыг огцруулах асуудлыг УИХ-д танилцууллаа.

 

Дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэл хийв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин