Өөрөө үлдэж байвал бусад нь хамаагүй юу
2015-08-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Нэг хэсгийгээ дарамталдаг, иргэдээ барьж хорьсон. Энэ Засгийн газрыг байгуулахдаа эдийн засаг хямарлаа, баларлаа, сүйрлээ гэж авсан. Цаашдаа эдийн засаг сайжирна гэж үзэж болох уу. Таны үг үнэгүй боллоо. Нэг сайхан цоглог үг хэлээд л маргааш нь амаараа аргадуулах юм. Монгол Улсын Ерөнхий сайдын жингийн асуудал хөндөгдөж байна. Хэдий хүртэл “морь унасан толгойгүй хүн” шиг явах вэ? Гадаадын хөрөнгө оруулагчдадаа юу хэлэх вэ? АН-ын нэр хүндийг унагаахаар МАН гарч ирсэн гээд байх юм. Өөрсдөө хальтирч уначихаад бусдыг унагаасан гэж ярьж болохгүй. Эцэст нь УИХ-ын дарга та микрофоноо ашиглаж нас тогтсон хүнийг уймраагаар нь дуудаж болохгүй. 9 сарын өмнө манай намын хуралд ирж юу гэж уран донгодож байлаа. Хэрвээ түүнийгээ санахгүй байгаа бол жинхэнэ уймраа хүн нь та.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Наадах чинь надад таалагдахгүй байна.

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

 

-Гэрээнд дурдагдсан зүйлүүдээс юун хэрэгжсэн, юун нь хэрэгжээгүйг дүгнэж болоогүй юу? Ер нь гэрээний биелэлт 50 орчим хувьтай байсан. Үүнд өөрийнхөө байр суурийг илэрхийлээч ээ. “Оюутолгой”-н гэрээнд гарын үсэг зурснаас хойш тодорхой үр дүнд хүрсэнгүй. Өөрөө үлдэж байвал бусад нь хамаагүй гэдэг зарчмаар хандаад байна уу? УИХ-ын даргын хувьд  та гишүүддээ янз бүрийн байр сууринаас хандаж байна вэ? Чинзориг сайдыг янз бүрээр хэлсэн, өнөөдөр Н.Төмөрхүүг янз бүрээр хэлж байна.

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:

 

-Би хүмүүст үг хэлэхдээ өөрөөс чинь ялгаатай нь нутаг ус хардаггүй. АН-ыг муулах улс төрийн кампанит ажил явуулна гэж зүүдлээгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

 

-Зовлон дуусах биш эхэлж байгаа болов уу гэж бодож байна. Төсвийн орлого тасалдлаа, газар сайгүй бэрхшээл нэмэгдэж байгаа. Өсөлттэй байсан газар тариалангийн салбар ч бэрхшээлтэй туллаа. Энэ цаг үед АН-ын Гүйцэтгэх зөвлөл улс орны эрх ашгаас өөрийнхөө эрх ашгийг дээгүүр тавьж болохгүй.

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

 

-Монголын төрийн үйл ажиллагаатай холбоотой асуудал ярьж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг дүгнээд хариуцлагатай хамтарч ажиллахгүй бол болохгүй гэдэг ойлголцолтой байсан. МАН Засгаас гарах асуудал тодорхой. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Улс төрийн савлагаанаас үүдэж, хувийн хэвшилд учрах хүндрэлийг анхаарч ажиллах ёстой. Бид тулгарч байгаа үйл явцад бодитой дүгнэлт хийх ёстой. Улс төрийн итгэлцэл бий болоогүй гэж байна. Гэрээнд байгаа зөвлөл нь хүртэл байгуулагдаж, ажиллаагүй. МАН-аас томилогдсон сайд нар халаа сэлгээ явуулсныг итгэлцэл бууруулсныг хэлэх нь зүйтэй. Бидэнд зөвшилцөх соёл байхгүй байна.

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uher mongol
2015-08-07
zochin:
MAN GONSHIGONOOD BAILGUI, SAIDUUDIINHAA TOMILSON AVILGACHINGUUDAA AVAAD ZAILAA CH. GAZRIIN PANZCHIN M.ENHBOLD OO. ????????????????
2015-08-06
Зочин:
Гэнэн юм асуух юм зааны тугалхан. Яаж дэндүү загналаа танай сайданцарууд
2015-08-06
Zochin:
Yamar shivshigiin yum be dee, zailaad egehgui,husmaa chamalsan huuhed shig, tanariig yamar hudal due esgechiig bid medne, zugeer zailaad egch uz
2015-08-06
Зочин:
MUUSAIN MAN-yn DURAKUUD BUKH ASUUDLYG KHOISH TATAJI BAIGAAGAA MEDEKH KHEREGTEY . DURAKUUD ZAILJI OLNY SANAAG AMRAAW
2015-08-06
zochin:
Нутаг ус харна гэдэг бас шударга бус асуудлуудын үүр уурхай мөн шүү. Энэ бол зөв хариулт
2015-08-06