Г.Дэнзэн хорих ангид өлсгөлөн зарлалаа
2015-08-07

АТГ-ынхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн шалгаж буй юм. Түүнийг хорьж шалгах хоёр сарын хугацаа өнгөрсөн долдугаар сарын 20-нд дууссан бөгөөд дахин нэг сар хорьж шалгах шийдвэрийг шүүх гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн Г.Дэнзэн өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлснийг эх сурвалжууд мэдээллээ.

 

Албаны хүний яриагаар, Г.Дэнзэн нь долдугаар сарын 21-нд өлсгөлөн зарлах өргөдлөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн захиргаанд өгч байсан юм байна. Ангийн захиргаа түүнийг өлсгөлөн зарлахад эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн хариу өгч, зөвшөөрөөгүй ажээ. Учир нь, тэрээр элэгний шар өвчнөөр гурван удаа өвдөж байснаас гадна уушигны удамшлын сүрьеэтэй байсан гэнэ. Иймээс хорихын эмч нар биеийн эрүүл мэндийг нь харгалзаж, энэ тухайгаа ангийн удирдлагад мэдэгдсэн юм байна.

 

Гэвч Г.Дэнзэн өчигдөр өлсгөлөн зарлах тухай өргөдлөө дахин өгсөн байна. Түүнийг өргөдлийг хорих ангийн удирдлагууд хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа ч өнөөдрөөс Г.Дэнзэн хоол идэхгүй байхаар шийдсэн бололтой. Тэрээр хэд хоногийн өмнө гурван байгууллагад нийтдээ зургаан заалт бүхий шаардлага тавьсан байна. Энэхүү шаардлагыг нь биелүүлж, өөрийнх нь эрхийг хангахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zorro:
odoo ene zaluug shorond alaad daraa n heniig vee yamar jagshaalt garakh bol ERDENE SAIKHANBILEG BAYARTCHOGT EBEE NAYMDORJ ENKHBAYAR ALTANKHUYAG SU.BATBOLD ARVIN ..................................................76 GISHUUN Mongold 2 durem baina gadaad ruu zugt esvel shorondoo hat ukh ARDCHILAL GEJ ENE YUMUU.
2015-08-07
Иргэн:
Хохино эр хүн шиг байгаа ч. Өлсгөлөн зарласан болоод гарчдаг гэвэл эндүүрэл. Хошногоор нь хоол шахаа ч.
2015-08-07
СИСТЕМИЙН АЛДАА БАЙНА:
ХУУЛИАРАА БОЛ ЭНЭ ЗАЛУУГИЙН ХЭРГИЙГ 2 САР ДОТОРОО МӨРДӨӨД ДУУССАН БАЙХ ЁСТОЙ. ЭНЭ ХУГАЦААНДАА ЭНЭ ЗАЛУУГ ХОРЬСОН БОЛ ОДОО БОЛНО ШД ЭЭ. ЗАЛУУ ХҮНИЙГ ШҮҮХЭЭР ТАСЛАГДААГҮЙ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДООГҮЙ БАЙХАД УДААН ХУГАЦААНД ХОРЬЖ ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ САНААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙХАД ХЭТ УДААН ИНГЭЖ ХОРИХ НЬ ӨӨРӨӨ ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН НЭГ ХЭЛБЭР. ИНГЭЖ УДААН ХОРЬЖ БУЙ НЭГ ТОМ ШАЛТГААН БОЛ ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭНД ОЛИГТОЙ НОТЛОХ БАРИМТ БАЙХГҮЙ ӨӨРИЙГ НЬ ТАМЛАН ЗОВООХ ЗАМААР ӨӨРӨӨ ӨӨРӨӨР НЬ ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭХ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО. ИЙМ БУСАРМАГ АРГААСАА АТГ, УМБГ - САЛААЧЭЭ. ЭНЭ ХҮНИЙ ЭРХИЙН ХОРООДУУД НЬ ЮУ ХИЙЖ БАЙДАГ ЮМ БЭ.
2015-08-07
зочин:
Одоо л өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэрч байна уу. Гансүх ахыгаа дууриагаад их юм сурна шүү. Монгол төр хуультай гэдгийг мэдэр дээ.
2015-08-07
Зочин:
Алцанхуяг ахдаа сайн залбирч мөргө. хийсэн зүйлдээ тохирсон ялыг сонсох хэрэгтэй. Гэнэт их идэх гэдсэнд халтай гэдгийг мэдрэх хэрэгтэй. Идэж сурсан юмчин өлсөж сур. Хэмжээ хязгаартай идэж сур АН-ын дүлзэн минь.
2015-08-07
Зочин:
ТӨРД эрүүл хүн байна уу??????
2015-08-07
иргэн:
ТЭР ТАНЫ АСУУДАЛ. АХ АЛТАНХУЯГ НЬ ХЯРГАС НУУРЫН ХӨВӨӨНД ЖАРГАЖ Л ЯВНА ДАА
2015-08-07
urgen:
Eleg muu surietei huniig emchleh heregtei Tomchuul shorond orohooroo tsem eldev huuchtai boldog jishig togtjee Teriin ajild avahdaa eruul mendiin yzlegt oruulj bai Oyutan baihdaa eruul saruul huuhed baisan daa
2015-08-07
Зочин:
Мангар бацаан узэх юм нь дуусаагуй ээ. Ингээд чи Монголын торийг басамжил!!!
2015-08-07
зочин:
Одоо л өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэрч байна уу. Гансүх ахыгаа дууриагаад их юм сурна шүү. Монгол төр хуультай гэдгийг мэдэр дээ.