Хэт даврагчид Палмира хотыг эзэлжээ
2015-08-07

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн Палмира хотод эрхээ тогтоосон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Хэт даврагчид өчигдөр 11.00 цагийн үед хотыг бүрэн хяналтандаа авч, шалган нэвтрүүлэх хэсэгт ажиллаж байсан 12 хүнийг цаазалсан тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Тагнуулын мэдээснээс иш татаж “AFP” агентлаг “Хэт даврагчид замдаа тааралдсан бүхнийг хөнөөж, бүх дэлгүүр, худалдааны төвийг тонож, жинхэнэ утгаар нь эрхээ тогтоож эхэллээ. Хаа сайгүй дэлбэрэлт, эмх замбараагүй байдал үргэлжиж байна” гэж мэдээлжээ.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад “Хэт даврагчдад бид бууж өгөхгүй” гэж мэдэгдсэн байна. “Хэт даврагчид Палмира хотод байрлах “ЮНЕСКО”-ийн хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад орсон эртний дурсгалыг дэлбэлж устгаж эхэлсэн” гэж Сирийн хүний эрхийн “SOHR” байгууллагын дарга Рами Абдулрахман ярьжээ. Сирийн эрх баригчид хэт даврагчдыг ирэхээс өмнө хотын оршин суугчдын ихэнхийг нь нүүлгэн шилжүүлсэн билээ.

 

Өнгөрсөн сард даврагчид тус хотын 400 иргэнийг цаазалжээ. Сирийн гурван хот хэт даврагчдын хяналтад ороод байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин