”Оюутан тээвэр-2” үйл ажиллагаа болно
2015-08-07

Хичээлийн жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төв болон ЦЕГ-аас хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов.

 

Тодруулбал, энэ сарын 12-ноос ирэх есдүгээр сарын 5-ныг хүртэл хөдөөнөөс хотыг зорих оюутнуудыг тээвэрлэх жолооч нарт өндөр шаардлага тавих аж.  

 

Түүнчлэн зорчигчдын зааланд гар тээшнээс бусад овор хэмжээ ихтэй ачаа ачсан, бага оврын автобусан дээр ачаа ачиж тээврийн хэрэгслийн тэнцвэржилтэд нөлөөлөх аюултай байдал үүсгэсэн бол жолоочид хариуцлага тооцох ажээ. 

 

Дашрамд дуулгахад энэ сарын 15-31-нийг хүртэлх хугацаанд  орон нутгаас ирэх оюутан, сурагчид, зорчигчдод үйлчлэхээр 55 чиглэлд, үндсэн графикийн дагуу 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгсэл гаргахаар болжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nemelt teesh
2015-08-07