”Маш нууц” кино удахгүй үзэгчдийн хүртээл болно

Монголын кино урлагт бас нэг кино мэндлэх гэж байна. Тодруулбал, жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийгийн хийж байгаа "Маш нууц" уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус кинонд 1970-иад оны цэргийн арми, хүний мөс чанар, хайр дурлал, тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлыг харуулах юм байна.
Киноны албан ёсны трейлэр өчигдөр албан ёсоор цацагдаж байна.
Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн хувьд 2001 онд "Зүрхэнд шивнэсэн үг" , 2003 онд "Ноён солиот", 2004 онд "Уулын Төмөр" , 2005 онд "Чиний эзгүйд" , 2007 онд "Хайрыг хайрла" , 2010 онд "Нар сарны зааг" зэрэг сайхан бүтээлүүд дээр ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ