Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг баталлаа
2015-08-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулиар төрийн өндөр дээд албан тушаалтны ХОМ-тэй холбоотой асуудлыг хамруулахгүй байх саналыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гаргасан юм. Учир нь энэ хуульд төрийн өндөр албан тушаалтанд холбогдох хэргийг хамруулж өршөөхгүй гэсэн саналыг гишүүд дэмжиж байлаа. Харин хууль санаачлагчид “Энэ хуульд ХОМ-ээ шинэчилсэн гишүүн бол хамруулахгүй” хэмээн үзэж байгаа юм.

 

Гишүүн Ц.Нямдорж “Энэ хуульд чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр нь дахин захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэхийг хориглоно” гэсэн заалт байгаа. Хүн авлигын хуулиар биш эрүүгийн хуулиар хүн чөлөөлдөг. Тиймээс Авлигын эсрэг хуулийн заалт байсан байгаагүй Эрүүгийн хуулиар чөлөөлөгдөнө.Та нарын хэлж байгаа тайлбар хуулийн байгууллага дээр очоод бүх төрлийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.” гэсэн юм. Үүнийгээ ойлгож баталж байгаа  биз дээ” хэмээсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “Ямартай ч ХОМ мэдүүлдэг бүх хүнд энэ хууль хамаарахгүй” хэмээж байлаа. Х.Болорчулуун гишүүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувийн саналаар дэмжсэн юм.

 

Дараагаар нь Эдийн засгийн ил тод байдлыг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа.  Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг баталлаа.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин