Шон Пенн сүйт бүсгүйгээ зоджээ

Холливуудын нэрт жүжигчин Шон Пенн сүйт бүсгүй, жүжигчин Чарлез Тероныг зодсон тухай“www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос хэдхэн хоногийн дараа хуримаа хийхээр төлөвлөж байсан ч Шон Пенний хардалтаас болж салсан байна.
Хэрэг явдал өнгөрсөн бямба гаригт болжээ. Жүжигчин бүсгүй сүүлд тоглосон “Mad Max” киноны гол дүрийн залуу Том Хардитэй оройн хоол хамт идсэн гэх шалтгаанаар Шон Пенн,Тероныг шанаадаж, үснээс нь зулгаасан гэнэ. Чарлезыг гэмтэхээс нь өмнө бие хамгаалагч нь Шон Пеннийг барьж авчээ. Энэхүү үйл явдлын дараа Шон гэрээсээ явсан байна. Мөн Терон сүйн бөгжөө эргүүлэн өгчээ. Хос 2009 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард сүй тавьсан билээ.Тэд 15 насны зөрүүтэй бөгөөд Августа гэх хүүтэй билээ. Хос Августаг Өмнөд Африкаас үрчилж авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ