Хөвсгөлд хүндийн өргөлтийн улсын аварга болж байна
2015-08-07

Монголын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулдаг Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Биеийн тамир, спортын хороонд болж байна.

 

Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд оролцох баг тус бүр 15 гишүүнтэй байх ёстой.

 

Багууд нэг жинд хоёр тамирчин оролцуулах эрхтэй ба эрэгтэй тамирчид 56, 62, 77, 85, 94, 105, +105 кг-ын жинд аваргаа шалгаруулах бол эмэгтэйчүүд 48, 53, 58, 63, 69, 75, +75 кг-ын жинд хүч үзнэ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин