Лопез хуримаа хийнэ
2015-08-07

 

Жүжигчин, дуучин Женнифер Лопез тун удахгүй хуримаа хийх гэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр 2010 оноос болзож эхэлсэн бүжигчин Каспер Смарттай сар хагасын дараа гэрлэхээр болсноо фэнүүддээ дуулгасан тухай “www.eonline.com”уламжлав.

 

Лопез “eonline” сэтгүүлд “Би жаргалтай байна. Дэндүү жаргалтай байна. Учир нь би тун удахгүй гэрлэх гэж байгаа. Гэхдээ хурим хаана болох хэзээ болохыг хэлэхгүй. Энэ бүхэн нууц хэвээр байлгахыг хүсч байна. Каспер бол сайн залуу. Энэ залууг хажуунаасаа явуулахыг хүсэхгүй байна. Каспер амласан миний дэргэд үргэлж байхаа. Бид хичээх болно” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн оны долоодугаар сард дуучин бүсгүй, долоон жил ханилсан Марк Энтонигоос албан ёсоор салсан билээ. Тэд Макс, Эмми гэсэн хоёр ихэр хүүхэдтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин