100-н айлын замыг хаана
2015-08-08

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор наймдугаар сарын 8-наас 10-ны хооронд дараах авто замыг түр хугацаагаар хаах аж.

 

 

 

Сүхбаатар дүүргийн долоодугаар хороо, 100-н айлын авто замыг наймдугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны 08:00 цаг хүртэл хааж бохир усны шугам засварлана.

 

Мөн 120 мянгатын уулзвараас Их Монгол Улсын гудамж хүртэл замыг наймдугаар сарын 8-ны 22:00 цагаас 10-ны 08:00 цаг хүртэл хааж дулааны магистраль шугамын угсралтын ажил хийнэ.

Shuud.mn
Сонин хачин