АНУ-ын Ерөнхийлөгч асан Гарри Трумений тушаалын дагуу 1945 оны наймдугаар сарын 6-нд 4000 кг “Little Boy” нэртэй атомын бөмбөг тээвэрлэж явсан “Enola Gay” B-29 Superfortress” бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан билээ. Энэхүү аймшигт явдлаас гурван хоногийн дараа “BOCK’S CAR” хэмээх “В-29” бөмбөгдөгч онгоц Нагасаки хотноо атомын бөмбөг хаясан юм. Гуравхан өдрийн дотор Япон 140 мянган иргэнээ алджээ.
Өнгөрсөн долоо хоногт япончууд Хирошимагийн хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн бол өнөөдөр Нагасакигийн хохирогчдын ардаас гашуудаж, нэг минут дуугаа хураан зогссон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дурсгалын арга хэмжээнд дэлхийн 30 гаруй орны удирдлагууд оролцжээ.
Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе “Бид Хирошима, Нагасакигийн хохирогчдыг хэзээ ч мартаж болохгүй. Харамсалтайгаар амиа алдсан иргэдийнхээ төлөө бид хичээх учиртай” гэж хэлжээ. Дайны үед Нагасаки хотноо Японы цэргийн томоохон үйлдвэр болох “MITSUBISHI STEEL” МITSUBISHI TORPEDO”, “ARMS WORKS” энэ хотод үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |