Хар салхины улмаас 14 хүн амиа алдлаа

Азийн орнуудад дэгдээд буй “Typhoon Soudelor” хар салхины улмаас Хятадад 14 хүн амиа алдсан тухай “CNN”агентлаг мэдээллээ. Хятадын зүүн мужийн Уензоу хот хар салхины улмаас их хэмжээний хохирол амсаж, 12 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй болжээ. Мөн 80 гаруй барилга, байшин нурж, орон даяар цахилгаан тасарсан байна.
Их хэмжээний аадар бороо орж, зам талбай бүхэлдээ усанд автаж, бүх зах, худалдааны төв үүдээ барьжээ. Бээжингийн удирдлагууд гамшгийн бүсэд амьдарч буй 185 мянган иргэнээ аюулгүй газар руу шилжүүлж, хоол хүнс тараасан байна.
“Typhoon Soudelor” хар салхи Шанхай хотыг чиглэж байгаа бөгөөд аадар бороо орж эхэлжээ. Энэхүү хар салхи Тайвань, Тайланд, Японыг дайрч, 400 гаруй барилга, байшинг нураасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ