”Жаргалтай гэр бүл” уран зургийн үзэсгэлэн дэлгэгджээ
2015-08-10

Уран бүтээлч В.Ундраагийн "Жаргалтай гэр бүл" уран зургийн үзэсгэлэн Сэнтрал Арт Галерей-д дэлгэгдсэн байна. Уг үзэсгэлэнд 30 орчим бүтээл тавигдсан бөгөөд бүтээл бүр өөр өөрийн гэсэн өгүүлэмжтэй аж.

 

Үзэсгэлэн өнгөрөгч долоодугаар сарын 21-нээс энэ сарын 21-нийг хүртэл болно.  Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхнийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

 

Дашрамд дуулгахад, зураач В.Ундраа 1996 онд Улаанбаатар хотын 54 дүгээр дунд сургууль, 1998 онд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дунд сургуулийн Монгол зургийн ангийг, 2005 онд Соёл Урлагийн Их Сургуулийн харъяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн ангийг бакалавр зэрэгтэйгээр тус тус дүүргэжээ.

 

Тэрбээр 2009 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач болсон бөгөөд Монголдоо болон олон улсын чанартай 30 гаруй удаагийн хамтарсан үзэсгэлэнд оролцсон байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хаана байдаг галлерей юм болоо?хаягийг нь мэдээлэлд оруулж байвал их зүгээр юм бна.
2015-08-10