Монгол зураач 20 мянган долларын тэтгэлэг авлаа
2015-08-10

Зураач Б.НоминАНУ- ын "The Pollock - Krasner Foundation" сан манай улсын зураач Б.Номинд уран бүтээлчийн тэтгэлэг болох 20 мянган долларыг олгохоор болжээ.

 

Уг сангаас тус тэтгэлгийн эзнийг өчигдөр тодруулсан байна. Сангийн зүгээс Б.Номингын бүтээлүүдийг "нүд булаам" гэж тодотгосон байна. 

 

Зураач Б.Номингийн хувьд ДУДС-ын Монгол зургийн ангийг 2005 онд суралцаж төгссөн. Тэрбээр бүтээлдээ монгол хүний тухай ойлголт, өдрөөс өдөрт алдагдаж байгаа уламжлал соёлын асуудлууд нь түүний уран бүтээлийн гол сэдэв болдог юм байна. Мөн уламжлалт зургийн аргаар орчин цагийн нийгэм, амьдралын тухай хүүрнэн өгүүлдэг ажээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zurga duudlaga hudaldaagaar naanaa zar
2015-08-10
zochin:
bayar xurgeye goo saixan ertuntsiig avarna
2015-08-10