4-р ангийн сурагч хүү хэвтрийн хөгшчүүдийг баярлуулжээ
2015-08-10

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлангын дор "Сайн үйлсийн аян" тус аймагт хэрэгжиж байна. Уг аяны хүрээнд Дархан лицей дунд сургуулийн 4б ангийн сурагч З.Мөнхтулга асаргааны хэвтэрт байдаг 5-р багийн иргэн өндөр настан С.Цэдэн-Иш, Д.Цэрэнпил нарт цахилгаан сэнс бэлэг болгон өгчээ.

 

Тус аймагт ойрын хэдэн өдөр аагим халуун байгаа юм. Агаарын хэм 30 аас дээш гарсан энэ үед настануудад сэнс бэлэглэсэн нь нүдээ олсон гэдгийг нутгийн иргэд ярьж байна.

 

З.Мөнхтулга хүү сайн дурын ажлынхаа тухай ярихдаа "Би аав ээж, ах дүүгийнхээ тусламжтайгаар боломжоороо сайн үйлс хийн, өвдөж зовсон олон хүнд туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг" гэжээ. 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
ZOCNIN:
SAIN HYY BNA . TOM BOLOOD ULAM OLON MONGOLCNUUDDAATUS HYRGEJ ULS ORNOO UDIRDAH HYN BOLOOROI
2015-08-10