Үерийн улмаас 170 хүн амиа алджээ

Пакистаны зүүн мужид орж буй аадар борооны улмаас 170 хүн амиа алдаж, 20 мянган хүн орон гэргүй болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ихэнх гол, мөрөн эргээсээ хальж, зарим бүс нутагт хөрсний гулгалт үүссэн болохыг албаныхан мэдээлсэн байна.
Иргэд аюулгүй газар очихын тулд үерлэсэн гол гатлах үедээ харамсалтайгаар амиа алджээ. Тус улсад 7, 8 сард их хэмжээний бороо ордог аж. “ВВС” агентлаг “Пакистаны Пунжаб мужийн нөхцөл хүнд байгаа. Хуурай газар гэж үгүй. Гудамж, талбайд тогтсон ус өвдөг давж байна” гэж мэдээлжээ.
Борооноос өмнө тус улсад хэт халуун өдрүүд үргэлжилж, 780 гаруй хүн амиа алдсан бол Энэтхэгт 1700 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ