Ослын улмаас жолооч нь нас баржээ
2015-08-10

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу нийслэлийн “Даншиг” наадмын үеэр Замын цагдаагийн газарт нийслэлийн хэмжээнд 550 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 392 дуудлага хүлээн авч, ослын улмаас 29 хүн гэмтсэн байна.

 

Хөдөө орон нутагт хоёр ослоор хоёр хүн нас баржээ. Тухайлбал, бямба гаригийн 12.30 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сум Сайншандаас хойш 54км /засмал замд/ Toyota Prius автомашины жолооч “Т” нь онхолдож, жолооч “Т” /35н, эм/ нас барсан осол бүртгэгджээ.

 

Мөн өдрийн 09.50 цагт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн нутаг Жаргалант гэх газар /шороон зам/ улсын дугааргүй Тундра Мустанг мотоциклийн жолооч “Б” нь, улсын дугааргүй Мустанг маркын “Ч” жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, жолооч “Ч” /34н, эр/ нас барсан хэргийг шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин