Тэрбумтан эр эхнэрээ зэмлэв
2015-08-10

Австралийн тэрбумтан, газрын тосны магнайт Жеймс Паркерийн эхнэр Эрика Паркер саяхнаас сахиусан тэнгэр Хайди Клумын экс нөхөр, дуучин Сиелтэй болзох болсон. Тэд Италид амарч байгаа билээ. Тэгвэл ноён Паркер өчигдөр Австралийн “Buzz” нэвтрүүлэгт оролцох үеэрээ эхнэрээ зэмлэсэн тухай “TMZ”сайт мэдээллээ. Тэрбээр “Эхнэрийн минь үйлдэл таалагдахгүй байна. Бид харилцаагаа тасалсан ч хууль ёсны эхнэр, нөхөр хэвээр байгаа. Гэхдээ тэр бүсгүйг зугаацаж, цэнгэхийг хориглож байгаа хэрэг биш. Зүгээр л хяналттай байх хэрэгтэй. Өглөө бүр хэвлэлээс түүний үнсэлцэж, тэврэлдсэн зургийг харах таагүй байна” гэж хэлжээ.

 

Хөтлөгч, тэрбумтанд хандаж “Та дуучин Мэрия Керитэй болзож байгаа мөртлөө эхнэрээ хардаж байна. Ямар ч утга алга” гэхэд “Би Эрикаг хардаагүй. Хяналт. За за та нар миний ярьж буйг ойлгохгүй байх” гэсэн байна.

 

Өнгөрсөн баасан гаригт Хайди твиттерийнхээ тусламжтай экс нөхөртөө баяр хүргэж, урт удаан жаргалтай амьдрахыг хүссэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
anndunwoody81@gmail.com.:
Хайрт минь, миний нэр Анн Dunwoody мөн би амьдралынхаа түнш хайж байна. Би таны профайлыг харсан бөгөөд энэ нь намайг татдаг. Та надтай имэйлээр надтай холбоо бариарай (anndunwoody81@gmail.com) ингэснээр та надад өөрийнхөө талаар илүү ихийг хэлж чадна. Мөн би мөн зургуудаа илгээж байгаад баярлалаа, бас өөрийнхөө тухай илүү ихийг ярьж, зургуудаа оруулаарай, мөн би чамайг мэдэж байхдаа ч бас үүнийг хийх болно.
2018-07-26