Барьцаалагдсан иргэдийг суллажээ
2015-08-10

Малийн Севар хот дахь “Byblos” зочид буудалд өнгөрсөн баасан гаригт хэт даврагчид гадаадын иргэдийг барьцаалсан билээ. Барьцааны хүмүүс дунд Орос, Украин, Өмнөд Африкийн иргэд болон НҮБ-ын ажилтнууд байжээ. Малийн цэргийнхэн болон НҮБ-ын энхийг сахиулагчид өчигдөр 19.00 цагийн үед барьцааны хүмүүсийг суллахын тулд хэт даврагчидтай хэлэлцээр хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Харамсалтай нь хэлэлцээр бүтэлгүйтэж, зэвсэгт мөргөлдөөн гарсан байна. Мөргөлдөөний үеэр 13 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн таван нь НҮБ-ын гэрээт албан хаагч байсан аж. Мөн гурван барьцааны иргэн болон дөрвөн хэт даврагч амиа алджээ. Энэхүү хэргийн дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун эмгэнэл илэрхийлсэн байна. Цагдаа нар Украин, Орос, Өмнөд Африк улсын таван иргэнийг амжилттай суллаж, нутаг буцаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин