Нэг сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурна
2015-08-11

Өнөөдөр 13.30 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүндэтгэлийн танхимд  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, үйлчилгээг хангах техник туслалцааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

 

Ёслолын ажиллагаанд Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Азийн Хөгжлийн Банк, Японы Элчин сайдын яам болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. 


Уг төсөл нь Ядуурлыг бууруулах Япон сангийн 1 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжигдэж байгаа ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангагдах, хараат бус аж төрөх, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой.  2010 оны хүн амын тооллогоор нийт хүн амын 4 хувь буюу 108 000 иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бөгөөд тэдгээрийн 80 хувь нь ажил эрхэлдэггүй, 22 хувь нь боловсрол эзэмшээгүй бөгөөд зөвхөн 7 хувь нь л их дээд сургуульд явсан байна. 



 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Shonhor plaza anh yamar nereer barigdaj bailaa iin bolndoo
2015-08-11
Зочин:
1 SAY DOLLARIIN HED NI HEREGTEI HUNDEE OCHIH BOL LAV 80 HUVI NI HULGAICH LUIVARCHIN GUZEENUUDIIN HALAASAND ORNO GEDEGT ITGELTEI BAINA MONGOL HULGAICH LUIVARCHDIIN ORON BOLJEE
2015-08-11