Хэт даврагчид 10 хүн цаазалжээ
2015-08-11

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Афганистан, Сирийн иргэдийг цаазалж буй дүрс бичлэгээ твиттертээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү бичлэгт Иракт эрхээ тогтоосон исламын дайчид бус тус бүлэглэлийн Афганистан дахь салбарын дайчид аллага үйлдэж буй нь бичигдсэн байна.

 

Хэт даврагчид тагнуул, хулгай хийсэн, худлаа хэлсэн гэх шалтгаанаар 25-65 насны 10 эрэгтэйг буудан хороож дараа нь дэлбэлжээ. Иракийн эрх баригчдын мэдээлснээр дээрх видео бичлэгт гарч буй хэт даврагчид нь “Талибан” бүлэглэлийн дайчид гэв.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Талибан” бүлэглэлтэй нэгдэхээс татгалзаж, тус бүлэглэлийн дайчдыг “хүн араатан” гэсэн билээ. Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади “Хоёр бүлэглэл нэгдсэн бололтой” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин