Нийтийн тээвэр ингэж үйлчилнэ
2015-08-11

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчлэл энэ сарын 15-ны бямба гаригаас эхэлнэ.

 

18.7 метр урттай угсраа автобус нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус нь Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордон хүртэл явах юм.

 

Одоогийн байдлаар Энхтайваны өргөн чөлөөнд 19 чиглэлийн 350-иад автобус давхцал өндөртэйгээр явж байгаа аж. Харин шинэ төлөвлөлтөөр 11 чиглэлийн 250-иад автобус явуулахаар зохион байгуулж буй. Гэхдээ бүх чиглэл өөрчлөгдөөгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат хэлсэн.

 

Ийнхүү шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах юм байна. Тэдгээрт 20 угсраа, 40 тролейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус багтжээ.

 

Түүнчлэн иргэдэд үйлчилгээ хүзрэгх шаардлагатай таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийгджээ.

 

Нийтийн тээврийн одоогийн сүлжээг хэрхэн шинэчлэн төлөвлөснийг хүргэж байна.

 

  1. Тойргоор явах чиглэлүүд

Хотын баруун тойрог: 3, 4 дүгээр хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро

 

Их тойрог: Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам

 

Зүүн тойрог: Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар

 

Хойд буюу Баянхошуу 3, 4 дүгээр хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ

 

Хасбаатарын гудамж буюу 6 дугаар бичил хороолол, 2 Хутагтын гудамж, Сөүлийн гудамжийг хотын төв хэсэгтэй холбосон Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж

 

Энэ таван тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус үйлчилнэ.

 

2. Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/, хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх 7 чиглэлд 170 их багтаамжийн автобус, тролейбус үйлчлэх ба 20 нь угсраа автобус байна.

 

3. Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлдт 72 их багтаамжийн автобус


4. Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус үйлчилнэ.


5. Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох, Баруун түрүү гэх 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус явахаас 30 нь дунд багтаамжийн автобус байна.


6. Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус үйлчилгээнд ажиллахаар зохион байгуулжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нэмээд хэлэхэд автобусны зогсоол дээр очоод хаагаад зогсчихдог, дуртай цагтаа дуртай газраа очиж зогсоод замын хөдөлгөөнд маш их саад болж байгаа хувиараа хүн зөөдөг хүмүүсийг одоо хориглох хэрэгтэй
2015-08-11
Үнэн үг:
Хүн шиг хүмүүсийн хөдөлмөрөөр бүтсэн автобусыг мал шиг хүмүүс олигтой ашиглаж чадах боловуу даа өнөөгийн энэ баж байгаа цариаг харахад. Юмыг идэж ууж өмсөж зүүж унаж хэрэглэж болно харин хүн шиг соёлтой хүмүүжилтэй ашигладаг болмоор байна. Хотын соёл дэг журмыг бузарлаж байгаа хүмүүс бол автобусны жолооч нар юм уралддаг, эгнээ байр барьдгүй, зогсоол кармандаа орж зогсдоггүй, давхарлаад зогсдог, зам дээр хөндлөн зогсож замын түгжрэл үүсэгдэг дэг журам, соёлгүй автобусны жолооч нар байгаа цагт хичнээн шинэ төрлийн автобус явуулаад, хичнээн цахим карттай болоод бахь байдгаараа л байх болно. Иймд Монгол Улсад соёл, дэг журам ярих гэж байгаа бол нийтийн тээврээс эхэлмээр байна. үүний төлөө нийслэлийн бүхэл бүтэн тээврийн газар төсвийн мөнгө залгиж суугаа биздээ. Энд өөрчлөлт гаргахгүй бол нохойн орон хэвээрээ үлдэнэ шүү.
2015-08-11
Зочин:
нэмээд хэлэхэд автобусны зогсоол дээр очоод хаагаад зогсчихдог, дуртай цагтаа дуртай газраа очиж зогсоод замын хөдөлгөөнд маш их саад болж байгаа хувиараа хүн зөөдөг хүмүүсийг одоо хориглох хэрэгтэй