Тогооч нар халз ”тулалдана”
2015-08-11

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-нд зохион байгуулна.

 

Гурав дахь жилдээ болж буй энэхүү фестиваль нь нийслэлчүүдэд орон орны хоолны соёлыг таниулах бөгөөд 1000-3000 төгрөгөөр амтат зоог бүрээс амталгаа хийх боломжтой.
Фестивальд нийслэлийн шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компани оролцоно. Энэ үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, гэр бүлийн бургер идэх уралдаан зэрэг сонирхолтой шоу хөтөлбөр болох юм. Мөн уламжлал ёсоор “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөц бялуугаар ирсэн зочдоо дайлна.



Уг үйл ажиллагааг “М Си Эс Проперти” ХХК, “M Си Эс Эстэйтс” ХХК, “Монголиан Гүрмэ энд Катеринг” ХХК, “Green Gold”, Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин